Эртний Чан-Ань эдүгээгийн Ши-Ань
2023-02-22 14:27:25
Share
Share this with Close
youtube WeChat

“Хятадын мянган жилийн түүхийг Ши-Ань хотоос олж харна” гэж Ши Жиньпин ярьсан нь учиртай. Учир нь Ши-Аний өв бол Хятадын соёл иргэншлийн мандал бадралын үеийн гол төлөөлөл болдог. Ши-Анийг эрт цагт “Чан-Ань” хэмээн нэрлэж байсан. Энэ нь “Урт удаан амгалан тайван” гэсэн утгатай ханз юм. Тан гүрний үед улс орон хөгжин цэцэглэж, мандан бадарсан түүх энэ их өв соёлыг бүтээжээ. Эртний хотын хэрэм нь тухайн цагтаа хааны ордны нэг хэсэг байсан бөгөөд 13 төрийн нийслэл хотын яруу алдар Ши-Аний хэрмэнд шингэжээ.