Мэдээллээ хуваалцахыг Шведэд уриалав
2023-02-22 11:25:05
Share
Share this with Close
youtube WeChat

НҮБ-ын Аюулгүйн зөвлөл "Умардын урсгал" байгалийн хийн хоолойн дэлбэрэлтийн асуудлаар хуралдаж, олон улсын мөрдлөг явуулахыг шаардсан юм. Үүнтэй холбогдуулан дэлбэрэлтийн хэргийн мөрдөн байцаалтын мэдээллээ хуваалцахыг ОХУ энэ сарын 21-нд Шведэд дахин уриалжээ.

Орос, Германыг холбосон "Умардын урсгал-1", "Умардын урсгал-2"  байгалийн хийн  хоолойн Швед, Дани улсын бүсээр дамжих хэсэгт 2022 оны есдүгээр сард дэлбэрэлт болсон юм. Урьдчилсан мөрдөн байцаалтын дараа Швед, Дани “Хийн хоолойг  эвдлэн сүйтгэх зорилгоор зориуд дэлбэлсэн” гэсэн дүгнэсэн ч, буруутныг нэрлээгүй юм. Хамтарсан мөрдөлтийн баг байгуулах саналыг Швед, Данийн талд ОХУ хоёр ч удаа тавьсан боловч хүлээж авалгүй, энэ талаар  ямар нэгэн мэдээллийг Оросын талд өгөөгүй байна.

Швед, Дани, Германы Гадаад хэргийн яам энэ сарын 21-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөлд ирүүлсэн захидалдаа "Умардын урсгал" хоолойн дэлбэрэлтийг мөрдөн шалгах ажиллагаа үргэлжилж байгаа ч хэзээ дуусах нь тодорхойгүй” гэжээ. Үүнтэй холбогдуулан “Энэ хэргийг шалгахад АНУ саад болох ёсгүй” гэж ОХУ-ын ГХЯ мэдэгдээд байна.