Хятад улс энэ жил цаг уурын хоёр хиймэл дагуул хөөргөнө
2023-02-22 09:44:35
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улс энэ жил Фэн Юн-3F, Фэн Юн-3G хиймэл дагуулуудыг хөөргөх юм байна.

Фэн Юн-3F хиймэл дагуулыг наймдугаар сард хөөргөх төлөвлөгөөтэй ажээ. Уг хиймэл дагуулыг голцуу цаг агаарын урьдчилсан мэдээ, экологийн орчин, гамшгийн хяналт хэмжилтийн чиглэлээр судалгаанд ашиглана.

Фэн Юн-3G хиймэл дагуулыг дөрөвдүгээр сард хөөргөхөөр төлөвлөж байгаа бөгөөд энэ нь тойрог замд хур тунадас хэмждэг Хятад улсын анхны бага налуутай хиймэл дагуулын хувьд гол төлөв цаг агаарын гамшгийн систем дэх хур тунадасны хэмжээг хянахад ашиглагдах ба дэлхийн намхан болон дунд өргөргийн бүс нутгийн хур тунадасны гурван хэмжээст бүтцийн мэдээллийг өгөх ажээ.