Стратегийн зэвсэг хорогдуулах гэрээг түр зогсооно
2023-02-22 09:36:47
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин энэ сарын 21-нд Москвад парламентынхаа хоёр танхимд хандан илтгэл тавихдаа, Орос, Америкийн хооронд байгуулсан Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээний хэрэгжилтийг түр зогсооно гэж мэдэгдэв.

Путин, "Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээний бүх заалтыг ширхэгчлэн биелүүлэхийг Оросоос байнга шаарддаг Америкчууд өөрсдөө харин хүссэн зүйлээ зоргоороо хийж байна. Америк  Оросыг стратегийн бүтэлгүйтэлд оруулахыг оролдохын зэрэгцээ Оросын цэргийн байгууламжуудыг шалгахыг хүсэж байна. Тиймд Оросын тал энэхүү гэрээний хэрэгжилтийг зогсооход хүрч байна. Энэ нь эл гэрээнээс бүрмөсөн гарч байгаа хэрэг биш юм" гэв. 

Мөн тэрбээр, "Америк өөрсдөө удирдаж байх боломжтой олон улсын дэглэм байгуулахыг оролдож, дэлхийн хоёрдугаар дайнаас хойш тогтсон энх тайвны үндэс суурийг дур зоргоороо эвдэж байна. Тус орон үүнээс өмнө бас Оростой байгуулсан "Пуужингийн эсрэг гэрээ"-нээс түдгэлзсэн бөгөөд хоёр орны харилцааг муутгах олон үйлдэл гаргасан юм" гэжээ. 

Украины хямралын тухайд Путин илтгэлдээ барууны орнууд энэхүү мөргөлдөөнийг ашиглан дэлхийн хэмжээний сөргөлдөөн үүсгэхийг зэхэж буйг буруушаажээ. Тэрээр, "Барууны орнууд Украинд олгох зэр зэвсгээ нэмэгдүүлсээр байна. Хэрэв Украинд алсын зайн тусгалтай зэвсэг өгвөл Оросын тал эдгээр заналхийллийг арилгахгүй байхын аргагүй" гэжээ.