АНУ бол олон улсын дэг журмыг сүйтгэгч орон
2023-02-22 09:36:46
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Вэнди Шерман саяхан Хятадын талаар сөрөг үг хэлсний хариуд Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбинь энэ сарын 21-ний өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “АНУ бол олон улсын  дэг журмыг сүйтгэгч номер нэг орон. Мөн ноёрхол, дээрэлхлээр олон улсын дүрэм журам, олон улсын харилцааг зохицуулах нь "Америк маягийн жишиг" гэдгийг бүрмөсөн харуулсан юм" гэжээ.

“Харин Хятад улс бол олон улсын дэг журмыг хамгаалагч бөгөөд НҮБ-ын систем, олон улсын эрхзүйд суурилсан дүрэм журмыг байнга тууштай баримталсаар ирсэн. Олон улсын дүрмийг Хятад улс биш харин АНУ эвдэж, уландаа гишгэж байна” гэж Ван Вэньбинь хэлсэн байна.

Тэрээр хэлэхдээ, АНУ "Монрогийн шинэ сургаал"-аас эхлээд "Өнгөт хувьсгал" зэрэг улс төрийн бодлогогүй ноёрхлыг бий болгож, дэлхий даяар сөргөлдөөнийг өдөөж, хагарал үүсгэсэн. Түүнчлэн АНУ эзэрхэг цэргийн ноёрхлоор Афганистанаас Ирак, цаашлаад Сири хүртэл 2001 оноос хойш "терроризмын эсрэг" нэртэй дайн дажин, цэргийн ажиллагаа явуулж, дэлхий даяар 900 мянга гаруй хүний аминд хүрч, 37 сая дүрвэгсдийг бий болгожээ. АНУ олон улсын эдийн засаг, санхүүгийн байгууллагыг залилан, өрсөлдөгчөө шахаж дарангуйлан, нэг талын хориг арга хэмжээ хэрэгжүүлж байгаа нь аман дээрээ шударга ёс гэж ярьдаг ч байнга өөрийн ашиг тусын төлөө байдаг” гэжээ.