Үлгэр жишээ 1000 хороолол байгуулна
2023-02-22 14:51:21
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ жил ахмадуудад ээлтэй үлгэр жишээ 1000 хороолол байгуулна гэж Хятадын Үндэсний эрүүл мэндийн хороо, Хөгшрөлтийн асуудал эрхэлсэн үндэсний газраас  мэдээллээ. Мэдээлэлд дурдахдаа "Ахмад настны амьдрах орчныг сайжруулах,  аялж зорчиход нь тус дөхөм үзүүлэх, оюун санаа, соёлын амьдралыг баяжуулах зэрэгт нийцсэн, хөгшдөд ээлтэй үндэсний үлгэр жишээ хороолол байгуулна" гэжээ. Шинээр барилга барих, өөрчлөн засварлах, түрээслэх зэргээр халамжийн үйлчилгээг сайжруулна. Эрүүл мэндийн анхан шатны байгууллагууд эмнэлгийн үйлчилгээ нэгтгэсэн төвүүд байгуулж тусламж үйлчилгээний олон хэлбэр бий болгохыг төрөөс дэмжинэ.

Сүүлийн жилүүдэд олон газарт ахмад настанд хоол ундны тусламж, нөхөн сэргээх эмчилгээ, асаргаа сувилгааг тасралтгүй сайжруулж, тэдэнд зориулсан  15 минутын үйлчилгээний дугуйлан байгуулжээ.