Газар хөдлөлтөд 1.5 сая хүн орон гэргүй болжээ
2023-02-22 11:10:47
Share
Share this with Close
youtube WeChat

Туркт хүчтэй газар хөдөлснөөс  1.5 сая хүн орон гэргүй болж, шинээр 500 мянга орчим байшин барих шаардлагатай болсон гэж өчигдөр /2 сарын 21/ НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрөөс тооцоолжээ.

“Туркийн засгийн газар гамшигт  өртсөн барилгуудын 70 орчим хувийг шалгаад, үүнээс 118 мянган барилгын 412 мянга орчим орон сууц нурсан" гэж Турк улсад суугаа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн  суурин төлөөлөгч Луиса Винтон хэвлэлийн бага хурал дээр мэдэгдэв.

Энэ сарын 6-нд Турк, Сирийн хилийн ойролцоо газар хүчтэй хөдөлсөн энэ гамшигт Туркийн талаас 20-нд гаргасан мэдээгээр, тус улсын нутаг дэвсгэрт 41156 хүн амь насаа алдсан байна.