Филиппиний Үндэсний хурлын дээд танхим RCEP-г баталлаа
2023-02-22 10:12:08
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 21-ний орой Филиппиний Үндэсний хурлын дээд танхим Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн харилцааны хэлэлцээр буюу RCEP-г батлан зөвшөөрөх баримт бичгийг хэлэлцэн баталснаар, тус орон энэхүү дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны бүсэд элсүүлэх дотоодын хамгийн сүүлчийн саадаа арилгасан байна. 

Мөн орой Филиппиний Үндэсний хурлын дээд тахим дэмжсэн 20, түдгэлзсэн болон татгалзсан тус бүр нэг саналаар энэхүү баримт бичгийг баталжээ. Одоо Филиппин Зүүн өмнөд Азийн орнуудын холбооны Нарийн бичгийн дарга нарын газарт баталсан баримтаа хүргүүлсний 60 хоногийн дараагаас RCEP нь Филиппинд хүчин төгөлдөр хэрэгжиж эхэлнэ. 

Филиппиний Үндэсний эдийн засаг, хөгжлийн товчооны захирал Арсенио Балисакан хэлэхдээ, RCEP-д элссэнээр Филиппин дэлхийн ханган нийлүүлэлтийн сүлжээнд нэгдэж, зах зээлд нэвтрэх боломжоо өргөжүүлж, бүс нутгийн болон дэлхийн худалдаа, тэрчлэн стратегийн салбар дахь хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх замаар улс орныхоо эдийн засгийг ахиулах бүрэн боломжтой гэжээ.

Бүс нутгийн эдийн засгийн иж бүрэн түншлэлийн хэлэлцээр бол 2022 оны нэгдүгээр сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн дэлхийн хамгийн том чөлөөт худалдааны хэлэлцээр юм.