Хятад Оросын харилцаа тууштай, тогтвортой хэвээр байна
2023-02-23 19:18:21
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, Гадаад харилцааны төв хорооны тамгын газрын дарга Ван И Орост айлчлах үеэр Оросын ерөнхийлөгч Владимир Путин, ГХЯ-ны сайд Сергей Лавров нартай уулзсан бөгөөд Аюулгүйн зөвлөлийн нарийн бичгийн дарга Патрушевтай Хятад Оросын стратегийн аюулгүй байдлын зөвшилцөх механизмын хоёр талын удирдагчидтай хэлэлцээ хийсэн тухай ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин энэ сарын 23-ны өдрийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Ван И: "Өнөөгийн олон улсын нөхцөл байдал ээдрээ будлиантай байгаа хэдий ч Хятад Оросын харилцаа олон сорилтыг даван туулж, тууштай, тогтвортой хэвээр байна.  Хятад, Оросын иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа нь хэзээ ч гуравдагч этгээдэд чиглэхгүй, гуравдагч этгээдийн хөндлөнгийн оролцоо, дарамт шахалтад ч өртдөггүй" гэжээ. 

Тэрээр мөн хэлэхдээ, хоёр тал НҮБ зэрэг олон улсын олон талт механизмын хүрээнд хамтын ажиллагаагаа үргэлжлүүлэн бэхжүүлж, жинхэнэ олон талт үзлийг хамтаар хэрэгжүүлж, НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг хамгаалж, ноёрхогч үзлийг тууштай эсэргүүцэж, олон улсын харилцааг ардчилах ба дэлхийн олон туйлт харилцааг хөгжүүлэх талаар цаашид хичээн ажиллах болно. Хоёр тал Ази Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг тууштай хамгаалах ёстой гэж үзэж, хүйтэн дайны сэтгэлгээ болон үзэл суртлын сөргөлдөөнийг эсэргүүцэж байна гэжээ. 

 Ван И Орост айлчлах үеэр мөн Оросын талтай Украины асуудлаар санал бодлоо гүнзгий солилцжээ.