Ард түмэндээ бүхнээ зориулсан Шя-ү Жума
2023-02-23 16:09:03
Share
Share this with Close
youtube WeChat

Шя-ү Жума бол Хятадын баруун хойд нутгийн Хөхнуур мужийн Хуаннаний Төвөдийн өөртөө засах жөүгийн Тунрэнь хотын  усны компанийн ажилтан юм.  Тэрбээр 2018 онд Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын депутатаар анх  сонгогдож байсан бол, энэ жил ахин сонгогджээ.  Шя-ү Жума  ундны усны компанид  20 гаруй жил  ажиллахдаа төлбөр хураагч, материал хадгалагч,  чанар шалгагч гээд  бүх  шатны ажлыг  ээлж дараалан хийж үзсэн байна. 

Хөхнуур муж  бол Хөхнуур-Төвөдийн өндөрлөгийн хойд хэсэгт оршино.  Хөх мөрөн, Шар мөрөн, Ланьцан мөрөн эх  авдаг газар бөгөөд, энэ газрыг  "Гурван мөрний эх" гэдэг. Сүүлийн жилүүдэд  Шя-ү Жума  Шар мөрний сав газрын экологийг хамгаалах санал дэвшүүлж,  энэ сайхан нутгийг унаган төрхөөр нь цэвэр тунгалаг байлгах хүсэл өвөрлөж яваа юм.  Сонгуульт хугацаандаа тэрээр нутаг орныхоо өмнө  тулгарч буй хүндрэл, бэрхшээлийн талаар 55 санал дэвшүүлж, үүнээс  3 саналыг нь БХАТИХ-аас хэлэлцэх сэдэвт  санал болгосон байна.