Путин Ван И-г хүлээн авч уулзжээ
2023-02-23 10:02:16
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин өчигдөр /2 сарын 22/  ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Төв хорооны Гадаад харилцааны ажлын зөвлөлийн Тамгын газрын дарга Ван И-г  Москвад хүлээн авч уулзжээ. 

Ван И хэлэхдээ, "Өнгөрсөн оны эцсээр Ши Жиньпин дарга болон эрхэм ерөнхийлөгч та цахимаар уулзаж, шинэ оны хоёр талт харилцааны хөгжлийн чиг хандлагыг тодорхойлсон билээ. Өдгөө олон улсын нөхцөл байдал маш ээдрээ төвөгтэй байгаа ч Хятад, Оросын харилцаа олон хатуу сорилтыг давж ирсэн баялаг туршлагатай тул маш тогтвортой сайн хөгжиж байна. Хямрал, эмх замбараагүй байдал бидний өмнө тулгарч байвч сорилт болон боломж хэзээ ч зэрэгцэн оршдог гэдгийг түүх гэрчлэн харуулж байна. Хятад, Оросын шинэ цаг эриний иж бүрэн стратегийн хамтын ажиллагааны түншийн харилцаа нь гуравдагч талд чиглэхгүй бөгөөд гуравдагч талын хөндлөнгийн оролцоо, тэр тусмаа  заналхийлэл сүрдүүлгийг хүлээн зөвшөөрөхгүй. Хятад, Оросын харилцаа бол улс төр, эдийн засаг, соёлын маш бат бөх үндэс суурьтай, түүхэн туршлага сургамжтай.  Манай хоёр орон дэлхийн олон туйлт хөгжил, олон улсын харилцааны ардчиллыг дэмжиж байгаа нь дэлхий дахины нийтлэг хүсэл эрмэлзэлд нийцэж байдаг юм. Оросын талтай стратегийн хамтын ажиллагаагаа бэхжүүлж, улс төрийн итгэлцлээ гүнзгийрүүлэн, хоёр орны зүй ёсны эрх ашгийг хамгаалж,  дэлхийн энх тайван, хөгжилд бүтээлч үүрэг гүйцэтгэхэд Хятадын тал бэлэн байна" гэжээ. 

ОХУ-ын ерөнхийлөгч Путин хэлэхдээ, "ХКН-ын 20  дугаар их хурал Хятад улсын хөгжлийн хэтийн төлөвийг шинээр тодорхойллоо. Манай хоёр орны харилцаа зорилго руугаа урагшилж, олон салбар дахь  хамтын ажиллагаа,  ШХАБ, БРИКС зэрэг олон талт механизмын хүрээний  зохицуулалт  үр дүнд хүрч, олон улсын үйл хэрэг дэх оролцоо нөлөө өсөн нэмэгдэж байна.  Манай хоёр орон олон улсын харилцааны ардчилал, олон улсын тогтолцооны тэнцвэртэй байдлыг  бэхжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж байна" гэжээ. 

Хоёр тал мөнхүү Украины асуудлаар санал солилцов. Ван И, " Яриа хэлэлцээрээр асуудлыг зохицуулахад бэлэн гэдгээ Оросын тал дахин нотолж байгааг Хятадын тал сайшааж байна. Хятад улс практикт суурилсан голч шударга байр сууриндаа  бат зогсож, улс төрийн арга замаар хямралыг зохицуулахын тулд бүтээлч үүрэг гүйцэтгэнэ" гэжээ.