Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн тусгай элч Нобелийн шагнал хүртлээ
2023-02-23 10:27:20
Share
Share this with Close
youtube WeChat

Нобелийн Тогтвортой хөгжлийн сангийн тэргүүн Питер Нобель  2 сарын 21-нд мэдэгдэхдээ, "Тогтвортой хөгжилд оруулсан хувь нэмэр"-ийн анхны тусгай шагналыг Хятадын уур амьсгалын өөрчлөлтийн асуудал эрхэлсэн тусгай элч Ше Жэньхуад олгож, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийг даван туулах болон тогтвортой хөгжлийн салбарт оруулсан түүний томоохон хувь нэмрийг сайшааж байна" гэжээ.

Шагнал хүртсэн Ше Жэньхуа цахимаар видео илтгэл тавьж хэлэхдээ, "Миний бие олон жилийн турш байгаль орчныг хамгаалах, нөөц баялгийг хэмнэх, тэрчлэн  эдийн засаг болон уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой ажил эрхэлж, тогтвортой хөгжил болон экологийн соёл иргэншлийн үзэл баримтлал Хятадад практик болж хэрэгжсэн үйл явцыг өөрийн биеэр туулж ирсэн юм. Экологийн орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг зохицуулах арга хэмжээ нь эдийн засгийн хөгжилд саад учруулахгүй, харин ч өсөлтийн шинэ хөдөлгөгч хүчийг бий болгож, ажлын шинэ байр нэмэгдүүлж, чанартай хөгжлийн үр ашгийг дээшлүүлж чадна гэдгийг Хятадын практик харуулж байна” гэжээ.

"Тогтвортой хөгжлийн төлөөх Нобелийн сан"-г анх 2007 онд Швейцарийн Цюрих хотод Нобелийн гэр бүл үүсгэн байгуулсан бөгөөд түүний өмнөх байгууллага нь Нобелийн буяны сан байсан юм.