Хятад-Тажикистаны хил дээр 7.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө
2023-02-23 15:42:18
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр /2 сарын 23/   8 цаг 37 минутад Тажикистаны нутаг дэвсгэрт 7.2 магнитудын хүчтэй газар хөдөллөө. Гзар хөдлөлтийн голомт нь Хятадын хилээс 80 гаруй километрийн зайд байсныг Хятадын газар хөдлөлтийн сүлжээ албан ёсоор хэмжиж тогтоосон байна. Шиньжяны Кашгар район, Кизилсугийн киргиз үндэстний өөртөө засах жөү зэрэг олон хошуу сяньд хүчтэй чичирхийлэлт мэдрэгджээ.

Шиньжяны Кашгар, Кежөү зэрэг олон хошуу сянь  газар хөдлөлтийн голомтоос 300 километрийн зайд оршдог. Кашгар районы Тахкорганы тажик үндэстний өөртөө засах сянь нь Тажикистантай зэргэлдээ оршдог, уг өөртөө засах сяньд газар хөдлөлтийн голомтоос хамгийн ойр байсан бөгөөд орон сууцны өндөр барилгуудад чичирхийлэл тод мэдрэгдэж байсан боловч гэмтэж бэртсэн хүн, эвдэрч сүйдсэн байшин барилгын талаар  мэдээ ирээгүй. Уг өөртөө засах сяний цахилгаан эрчим хүч, харилцаа холбоо,  замын хөдөлгөөн хэвийн байна гэж мэдээллээ.