Америкийн зэвсэг ноцтой аюул учруулж байна
2023-02-23 20:34:09
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн бага оврын зэвсэг, сумны менежмент ямагт сул байдаг төдийгүй тэд бусад улсын дотоод хэрэгт хөндлөнгөөс оролцож, буу зэвсгийг дур мэдэн экспортолж,  цэргийн мөргөлдөөн, нийгмийн эмх замбараагүй байдлыг өөгшүүлж ирсэн. Түүгээр ч үл баран их хэмжээний сум зэвсэг хяналтаас гарч, террорист байгууллага, хэт даврагч хүчний гарт шилжиж, олон улсын болон бүс нутгийн энх тайван, тогтвортой байдалд ноцтой аюул учруулж байна гэж Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 23-ны өдөр болсон ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр хэллээ.

Ван Вэньбин мөн онцлон тэмдэглэхдээ, Мексикийн засгийн газар тус улсад гарч байгаа хүчирхийллийн ихэнх хэргийг Америкийн зэвсэгтэй холбоотой гэж үзэж байна. "Лалын улс",  Пакистаны Талибан зэрэг байгууллага бүгд Америкийн зэвсгийг хэрэглэсэн нь тогтоогдсон. 2014-2016 оны хооронд Хойд Америк, Төв Америк, Карибын тэнгисийн 15 улсад болсон эрүүгийн хэрэгт холбогдох 50133 зэвсэг нь Америкаас гаралтай болох нь тогтоогдсон бөгөөд энэ нь Америкийн зэвсгийг ашигласан гэмт хэрэг  31 минут тутамд нэг удаа гардаг болохыг харуулж байна гэжээ.