9 жилийн турш Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн зохицолтой хөгжлийн стратегийг хэрэгжүүлснээр, өнгөрсөн 2022 онд дээрх гурван газрын эдийн засгийн нийт хэмжээ 10 их наяд юаниас давжээ. Үүнийг валютын өнөөгийн ханшаар тооцвол, 2013 оны үзүүлэлтээс 1.8 дахин өссөн дүн юм.
216 мянган хавтгай дөрвөлжин километр нутаг дэвсгэртэй, 100 сая гаруй хүн амтай тус бүс нутаг нь газарзүйн хувьд ойр зэргэлдээ учир харилцан уялдаатай хөгжих боломж бүрдүүлсэн юм. 2014 оны 2 дугаар сарын 26-нд Хятад улсын дарга Ши Жиньпин Бээжин, Тяньжин, Хэбэйг уялдуулан хөгжүүлэх тухай симпозиумыг даргалж, үндэсний томоохон стратеги болгохыг санал болгосон юм.
Бээжин хотын захиргаа, Тяньжинь хотын захиргаа, Хэбэй мужийн статистикийн газрын мэдээгээр, Бээжин болон Хэбэй мужийн Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 4.2 их наяд юаньд хүрч, 2013 оныхоос тус бүр хоёр дахин өсөж, 1.7 дахин нэмэгдсэн бол, Тяньжинь хотын Дотоодын Нийт Бүтээгдэхүүн 1.6 их наяд юаньд хүрч, 2013 оныхоос 1.6 дахин өсжээ.
Аж үйлдвэрийн хамтын ажиллагаа нь Бээжин, Тяньжинь, Хэбэйгийн уялдаатай хөгжлийн стратегийн дөрвөн гол чиглэлийн нэг бөгөөд нийслэл хотын ачааллыг бууруулах арга замын нэг юм.
Бээжин хотын олон аж ахуйн нэгж Тяньжинь, Шинтай, Жанчхуу зэрэг газруудад үйлдвэрлэлээ шилжүүлж, нийлүүлэлтийн сүлжээгээ оновчтой болгож, зах зээлээ өргөжүүлсэн байна.