Суурь судалгааны салбарт шинэ ахиц гаргана
2023-02-23 15:56:54
Share
Share this with Close
youtube WeChat

Энэ сарын 21-нд ХКН-ын Төв хорооны улс төрийн товчооны гишүүд "Суурь судалгааг бэхжүүлэх" сэдэвт сургалт  явууллаа. Хятад улсын дарга Ши Жиньпин мэргэжилтнүүдийн тайлбарыг сонсож,  энэ сэдвийн хүрээнд  тайлбар хийжээ.  Дэлхий нийт шинжлэх ухааны цаг эринд орж, олон улсын шинжлэх ухаан, технологийн өрсөлдөөн үндсэн судалгаа руу шилжиж байгаа эгзэгтэй цаг үед  Хятадын хөгжлийн орчин мөн адил гүнзгий өөрчлөлттэй тулгарч байна. АНУ өөрийн гол өрсөлдөгч хэмээн  Хятадыг үзэж,  холбоотнуудтайгаа нийлэн Хятад улсыг  хязгаарлах, дарамт шахалт үзүүлэх зорилгоор, Хятадын дээд технологийн салбарт "гар дүрж" байна. Нөхцөл байдал ийм үед Ши Жиньпин онцлохдоо, "Шинжлэх ухаан, технологийн ширүүн өрсөлдөөнийг давж,  бие даасан байдлаа бататгаж, өөрийгөө хүчирхэгжүүлэхийн тулд суурь судалгааг эрчимжүүлж, техникийн гол асуудлыг үндсээр нь шийдвэрлэх хэрэгтэй. Хятадын хөгжлийн шинэ төлөв байдлын хувьд, шинжлэх ухаан, технологийн инновацийг бие даан хөгжүүлэх нь тэргүүн зорилт бөгөөд суурь судалгаа нь түүний гол хэсэг юм” гэжээ.

Тэрээр "Бид  суурь судалгааны тогтолцоог  баталгаажуулж, хөрөнгө оруулалт, боловсон хүчнийг бэлтгэх  ажлыг эрчимжүүлнэ. Хятад улс олон улсын суурь судалгааны хамтын ажиллагааны платформ байгуулж, дэлхийн шинжлэх ухааны судалгааны санг бий болгож, үндэсний шинжлэх ухаан, технологийн төлөвлөгөөг гадаадад нээлттэй болгоход анхаарах  хэрэгтэй. Мөн цаг уурын өөрчлөлт, эрчим хүчний аюулгүй байдал, био аюулгүй байдал, сансар судлал зэрэг асуудлаар шинжлэх ухааны хамтарсан  судалгааг өргөжүүлэх  ёстой”  хэмээн нэмж хэлсэн байна.