Сэтгэл түгшээж буй нь АНУ юм
2023-02-23 20:40:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 23-ны өдрийн хэвлэлийн ээлжит бага хурлын үеэр хэлэхдээ, АНУ дэлхийн энх тайван, тогтвортой байдлыг сүйрүүлж байгаа нь хамгаас их сэтгэл түгшээж байна. Америкийн ноёрхох бодлого, дайтах хандлага үргэлжилсээр л байх юм бол дэлхийн дахин хэзээ ч амар тайван байж чадахгүй гэжээ.

Тэрээр хэлэхдээ, Америк бол хамгийн том дайн үүсгэгч орон юм. Америк улс тунхагласнаас хойших 240 жилийн түүхэнд 16-хан жил л дай хийгээгүй байдаг. Дэлхийн 2-р дайн дууссанаас хойш гарсан зэвсэгт мөргөлдөөний 80 орчим хувийг Америк эхлүүлсэн ба бусад улс орны бүрэн эрхийг зөрчиж, дотоод хэрэгт хамгийн их хөндлөнгөөс оролцдог улс бол Америк гэжээ.

Эх сурвалжаас үзвэл, дэлхийн 2-р дайн дууссанаас хойш АНУ гадаадын 50 гаруй засгийн газрыг унагахыг оролдож, 30 гаруй орны сонгуульд хөндлөнгөөс гар дүрж, гадаадын 50 гаруй удирдагчдыг нууцаар хорлох оролдлого хийсэн. АНУ-ын удирдлаган дор Афганистан, Ирак, Сирийн эсрэг хийсэн НАТО-гийн дайны хөлд 900 мянга гаруй хүн амиа алдаж, 37 сая дүрвэгсэд Еврази тивийн тогтвортой байдалд ноцтой нөлөөлсөн. АНУ-ын "дөрвөлсөн талт механизм", АНУ, Их Британи, Австралийн гурван талт аюулгүй байдлын түншлэл нь Ази Номхон далайн бүс нутгийн аюулгүй байдал, тогтвортой байдалд ноцтой нөлөө үзүүлж байна.