Алшаа аймагт ил уурхайн мөргөцөг хана нуржээ
2023-02-23 09:51:41
Share
Share this with Close
youtube WeChat

Өвөр Монголын Алшаа зүүн хошууны нүүрсний ил уурхайд  өчигдөр /2 сарын 22/ мөргөцөг хана нурсан ноцтой осол гарч, 23-ны 0 цаг 30 минутын байдлаар 51 уурхайчин сураггүй алга болоод байна. Одоогоор Хятадын Төв засгийн газар, өөртөө засах орны засгийн газар, Алшаа аймгийн захиргаанаас бүрдсэн мэргэжлийн 43 хүнтэй баг ослын газарт ажиллаж байна. Аврах 11 багийн 470 аврагч, том оврын 130 гаруй аврах машин яаралтай горимоор ажиллаж байна. Осол болсон уурхайн ойролцоо бүсээс аврах баг тусламж үзүүлэхээр очиж  байна.