Үл ойлголцлыг арилгахаар ОУАЭХА-ийн шинжээчид ирсэн гэж Иран мэдэгдэв
2023-02-23 10:40:43
Share
Share this with Close
youtube WeChat

Ираны Атомын эрчим хүчний байгууллагын дарга Ислами 22-ны өдөр хэлэхдээ, "Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид Ираны баяжуулсан ураны нөөцтэй холбоотой үл ойлголцлыг арилгахын тулд Ираны цөмийн байгууламжид шалгалт хийж байна" гэжээ.

Тэрбээр сэтгүүлчдэд,  "Сүүлийн үед мэдээллийн хэрэгслээр Иран ураныг 60 гаруй хувь хүртэл баяжуулсан гэж  мэдээлсэн нь Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчдийн  "үл ойлголцол"-оос болсон юм. Тус агентлагийн шинжээчид энэ  21-ний өдөр Иранд хүрэлцэн ирсэн. Асуудлыг шалгаж зохицуулж байгаа. Иран ОУАЭХА-тай хамтран ажиллахдаа ямар нэгэн “ойлгомжгүй шинэ байдал” бий болохоос болгоомжилж ирсэн юм" гэжээ.

Үүний өмнө Блүүмберг агентлаг мэдээлэхдээ "Олон улсын атомын эрчим хүчний агентлагийн шинжээчид Ираны цөмийн байгууламжаас 84 хувиар баяжуулсан уран илрүүлсэн нь зэвсгийн чанартай баяжуулалтаас арай бага байсан" гэжээ. Ираны Атомын Эрчим Хүчний Байгууллагын хэвлэлийн төлөөлөгч Камалванди 19-ний орой хариу хэлэхдээ, "Иран хэзээ ч 60 хувиас илүү хэмжээний баяжуулсан уран үйлдвэрлэж байгаагүй. Зөвхөн 60 хувиас дээш хэмжээний ураны бие даасан хэсгүүд байгаа нь ураныг 60 хувиас дээш баяжуулсан гэсэн үг биш юм" гэжээ.