Израилын цэргүүд Палестины 10 иргэнийг устгажээ
2023-02-23 10:20:49
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр /2 сарын 22/ Йордан голын баруун эргийн Наблус хотод Израилын цэргүүд палестинчуудтай мөргөлджээ. Палестины Эрүүл мэндийн яамны мэдээлснээр, мөргөлдөөний үеэр  Палестины 10 иргэн алагдаж, 102 хүн шархадсан. Шархадсан хүмүүсийн дотроос 6 хүний бие  хүнд байна гэж мэдээлжээ.

Нүдээр харсан гэрчүүд Синьхуа агентлагт мэдээлснээр, Израилын цэргүүд Наблус хотын хуучин дүүрэгт нэгжлэг баривчилгаа хийх үеэ палестинчуудтай мөргөлдөж, хүчтэй  дэлбэрэлт болж, буун дуу гарч, хэргийн газраас өтгөн утаа манарч байжээ.

Израилын хэвлэл мэдээлснээр, мөн өдөр Наблус хотод нуугдаж байсан Палестины Исламын Жихад бүлэглэлийн зэвсэгт этгээдүүдийг баривчлахаар Израилын цэргүүд нэвтэрсэн бөгөөд хоёр тал харилцан гал нээсэн. Одоогоор Израилын цэргүүдэд ямар нэгэн хохирол учраагүй гэсэн байна.