Украины хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх зөв сонголт
2023-02-24 23:53:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хоёрдугаар сарын 24-нд Украины хямрал эхэлснээс хойш бүтэн жил болж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд энэхүү хямрал нь Европын аюулгүй байдал, тогтвортой байдлыг алдагдуулаад зогсохгүй дэлхий дахинд илүү тодорхой бус, найдваргүй хүчин зүйлсийг авчирсан. Дайны галыг хэрхэн унтраах вэ? Дэлхий нийтэд үзүүлсэн хямралын нөлөөг хэрхэн бууруулах вэ? Мөн өдөр Хятад улс "Украйны хямралыг улс төрийн аргаар шийдвэрлэх Хятадын байр суурь"-ыг нийтэлж, хямралыг зохицуулах Хятадын санаачилгыг дэвшүүлсэн байна.

Өнгөрсөн нэг жилийн Украины хямралын нөлөөг эргэн харсан хүмүүс Хятадын энэхүү санаачилгын үнэ цэнэ, ач холбогдлыг илүү сайн ойлгох болно. Энэхүү хямрал нь Орос, Украины аль алинд нь ноцтой хохирол учруулж, дэлхийн эрчим хүч, хүнсний хангамжид сөргөөр нөлөөлж, инфляци огцом өсч, цөмийн аюулгүй байдалд ноцтой аюул заналхийлж, даяаршлын үйл явцад дахин цохилт өгсөн.

Өнгөрсөн түүхэнд хүн төрөлхтөн дэлхийн хоёр дайн, хүйтэн дайны сөргөлдөөнийг туулсан. Гегемонизм, бүлгийн улс төр, багийн сөргөлдөөн нь зөвхөн дайн, мөргөлдөөнд хүргэнэ гэдгийг гашуун сургамж харуулж байна. Украины хямрал дэлхий дахинд дахин түгшүүрийн дохио өглөө, даруй мөргөлдөөн, дайнд ялагч гэж байдаггүй, яриа хэлэлцээ, хэлэлцээр нь хямралыг шийдвэрлэх цорын ганц гарц зам юм.

Украины хямрал нь хэд хэдэн хүчин зүйлсийн нэгдмэл үйл ажиллагааны үр дүн юм. Тэдний дунд АНУ, НАТО гал тавьж, гал дээр тос нэмэж, хямралыг өдөөгч, дэмжигчид юм. "Хүйтэн дайны сэтгэхүйг орхих", "нэг талын хориг арга хэмжээг зогсоох" зэрэг Хятадын саналууд нь Украины хямралын гол шалтгааныг хөндөж, дэлхий дахинд Украины хямралын гол цөмийг олж харахад туслах болно. АНУ, НАТО энэ талаар сайтар бодох ёстой. 

Хятад улс дайны бүсээс энгийн иргэдийг нүүлгэн шилжүүлэх хүмүүнлэгийн коридор байгуулах, энгийн иргэд болон олзлогдогсдыг хамгаалах, гадаадад хоол хүнс тээвэрлэх баталгаа гаргахыг уриалж байгаа нь маш тодорхой, хэрэгжих боломжтой бөгөөд хүмүүнлэгийн асуудалд тодорхой анхаарал хандуулж байгааг харуулж байна.

Үүний зэрэгцээ Хятад улс алсын хараатай байхыг санал болгож байна. "Наньхуа өглөөний сонин"-ы албаны сайтад саяхан мэдээлснээр, Орос, Украины зөрчилдөөн 140 сая хүнийг нэн ядууралд оруулж магадгүй гэсэн судалгаа гарчээ. Запорожье атомын цахилгаан станц олон удаагийн буудлагад өртсөн болохоор цөмийн аюулгүй байдлын талаар хүмүүс маш их санаа зовж байна. Хятадын тал аж үйлдвэр, нийлүүлэлтийн хэлхээний тогтвортой байдлыг хангах шаардлагатайг онцлон тэмдэглэж, "цөмийн зэвсэг түгээхгүй, цөмийн дайн дэгдээхгүй" гэдгийг дахин нотолж, иргэний цөмийн байгууламжийн аюулгүй байдлыг хамгаалахыг уриалж, аль ч улс орон ямар ч нөхцөлд биологийн болон химийн зэвсэг боловсруулж хэрэглэхийг эсэргүүцэж байгаа нь хүн төрөлхтний аюулгүй байдал, хөгжлийн төлөө хариуцлага өндөртэй байгааг харуулж байна. Ялангуяа Хятад улс дайны дараах сэргээн босголтыг ахиулахыг санал болгож, энэ талаар туслалцаа үзүүлж, бүтээлч үүрэг гүйцэтгэнэ гэсэн нь олон улсын ёс суртахууныг харуулж байна. 

Нөхцөл байдал хэдий чинээ ээдрээтэй байна төдий чинээ тайван, ажил хэрэгч байж, илүү болгоомжтой байх хэрэгтэй. Хятадын дэвшүүлсэн санал нь хямралыг шийдвэрлэх боломжтой шийдэл юм, холбогдох талууд тунгаан бодож, энх тайвныг сэргээх боломж олгох нь зүйтэй.

Н.Пүрэвжав