Америкийн мөрдөн байцаалтын шударга эсэхэд эргэлзэж байна
2023-02-24 19:00:34
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн холбогдох салбар Хятадын агаарын бөмбөлөгт мөрдөн байцаалт хийж байгаатай холбогдуулан Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Ван Вэньбин 24-ний өдөр сэтгүүлчийн сонирхсон асуултад хариулахдаа, мөрдөн байцаалтын ажиллагаа бие даасан, нээлттэй, ил тод байх эсэхэд маш их эргэлзэж байна гэжээ.

Ван Вэньбинь онцлон тэмдэглэхдээ, Хятадын агаарын бөмбөлөг Америкийн агаарын хилд нэвтэрсэн нь давагдашгүй хүчин зүйлийн улмаас болсон гэнэтийн явдал гэдгийг Хятад улс удаа дараа мэдэгдсэн.  Америк ямар ч нотлох баримтгүйгээр Хятадын агаарын бөмбөлөгийг "тагнуулын бөмбөлөг" хэмээн гүтгэж, дур мэдэн хүч ашигласан нь Чикагогийн конвенцоор хүлээсэн үүрэг хариуцлага болон олон улсын эрх зүйн хэд хэдэн үндсэн зарчмыг илээр зөрчиж байна гэжээ.