Дэлхийн худалдааны төлөв төсөөллөөс өндөр гарна
2023-02-24 16:57:48
Share
Share this with Close
youtube WeChat

Дэлхийн худалдааны өсөлт өнгөрсөн оны 4 сардын  3 хувь гэдэг үзүүлэлтээс дээгүүр дүнтэй гарах төлөвтэй гэж өчигдөр /2 сарын 23/ Дэлхийн худалдааны байгууллага мэдээллээ. Өсөлтийн шалтгаан нь дэлхийн худаллаа уян хатан байгааг  илэрхийлж байна гэж онцолсон байна.

Урт удаан даамжирсан Украины хямрал дэлхийн худалдаанд хэрхэн нөлөөлснийг үнэлэх нь уг тайлангийн нэг зорилго  юм. Улаан буудай, эрдэнэ шиш, наранцэцэг, бордоо, түлш зэрэг ХАА болон уул уурхайн бүтээгдэхүүний хомсдолыг өөр эх үүсвэрээр нөхсөн,  мөн түүнчлэн хямралд өртсөн зарим бүтээгдэхүүний үнэ төсөөлснөөс бага боловч өссөн нь нөлөөлж байна гэж тайланд дурджээ.  2022 онд шатахуун, бордоо, үр тарианы үнийн өсөлтөөс шалтгаалж Оросын экспортын орлого өмнөх оноос 15.6 хувь өссөн дүнтэй  байх боловч экспортын хэмжээ бага зэрэг буурч магадгүй. Харин Украины экспорт 2022 онд 30 хувиар буурах төлөвтэй гэж тайланд  дурдсан байна.