"Украйны хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай Хятадын байр суурь" баримт бичиг нийтэллээ
2023-02-24 15:37:54
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ  "Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах тухай Хятадын байр суурь" хэмээх баримт бичиг нийтэллээ. Баримт бичигт 12 төрлийн санал дэвшүүлсэн байна. Үүнд "Нэгд,  Бүх улс орны бүрэн эрхт байдлыг хүндэтгэнэ. Хоёрт, Хүйтэн дайны сэтгэхүйг орхино. Гуравт, Гал зогсоож, дайныг дуусгана. Дөрөвт, Энхийн хэлэлцээг эхлүүлнэ. Тавд, Хүмүүнлэгийн хямралыг зохицуулна. Зургаад, Энгийн иргэд, олзлогдогсдыг хамгаална. Долоод. Цөмийн цахилгаан станцын аюулгүй байдлыг хангана. Наймд. Стратегийн эрсдэлийг бууруулна.  Ест. Үр тарианы экспортод баталгаа гаргана. Аравт. Ганц талын хориг арга хэмжээг зогсооно. Арван нэгд. Үйлдвэр болон нийлүүлэлтийн сүлжээний тогтвортой байдлыг хангана. Арван хоёрт. Дайны дараах сэргээн босголтыг эхлүүлнэ" гэж дурдсан байна.