Алшаад уурхайн осол гарч, олон хүн амь насаа алдав
2023-02-24 10:46:50
Share
Share this with Close
youtube WeChat

ӨМӨЗО-ны Алшаа зүүн хошууны нүүрсний ил уурхайд хоёрдугаар сарын 22-ны 13:00 цагийн орчимд мөргөцөг хана нурж, тэнд байсан ажилчид болон машин техникүүд дарагдсан тул одоогоор  аврах ажиллагаа үргэлжилсээр байна. Өнөөдрийн 17:00 цагийн байдлаар, ослын улмаас 6 хүн нас барж, 6 хүн гэмтэж, 47 хүн сураггүй алга болжээ.

Ослын дараа Онцгой байдлын яамнаас томилсон тусгай мэргэжилтнүүд болон 19 багийн 900 гаруй аврагч, 156 техник хэрэгсэл уурхайн нурангиас аврах ажиллагаанд оролцож байна. Ослын шалтгаан нөхцөл одоогоор тодорхойгүй байгаа ба хяналт шалгалтын ажил хийгдэж байна.