Стратегийн зэвсэг хорогдуулах хэлэлцээнд бэлэн гэв
2023-02-24 10:45:58
Share
Share this with Close
youtube WeChat

АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын орлогч Нуланд “Орос улс хэрэв бэлэн бол Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээний талаар Америкийн тал тэднийхтэй хэлэлцээ хийхэд бэлэн байна. Хэлэлцээг маргааш эхлүүлсэн ч болно. Түүнчлэн холбогдох шалгуурыг хүлээн зөвшөөрөхөд Америкийн тал  бэлэн байна. Цөмийн аюулгүйн салбарт Америк, Орос олон улсын өмнө маш том хариуцлага хүлээх ёстой” хэмээн мэдэгдсэн талаар хоёрдугаар сарын 23-нд ТАСС агентлаг мэдээллээ.

2010 онд ОХУ, АНУ-ын хооронд байгуулсан Стратегийн зэвсэг хорогдуулах шинэчилсэн гэрээ 2011 оны хоёрдугаар сарын 5-наас эхлэн 10 жилийн хугацаатайгаар хэрэгжиж эхэлсэн юм. 2021 оны хоёрдугаар сарын 3-нд хоёр орон дипломат нот бичиг солилцож, Стратегийн зэвсэг хорогдуулах шинэ гэрээний хүчинтэй байх хугацааг сунгах тухай хэлэлцээрийн холбогдох дотоод процессыг дуусгаж, гэрээний хүчинтэй байх хугацааг 2026 оны хоёрдугаар сарын 5 хүртэл сунгасан байна. 2019 онд Орос, Америкийн хооронд байгуулсан "Дунд тусгалтай цөмийн зэвсгийн тухай гэрээ"-ний хугацаа дуусгавар болсноор дээрх гэрээ нь хоёр улсын хооронд зэвсэглэлд хяналт тавих цорын ганц гэрээ болсон юм. Тэгвэл энэ сарын 21-нд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин ард түмэндээ хандаж хэлсэн үгэндээ “Орос Стратегийн зэвсгийг хорогдуулах шинэ гэрээний хэрэгжилтийг түр зогсооно” гэж мэдэгдсэн билээ.