Америкийн эдийн засаг 2.7 хувь өсчээ
2023-02-24 10:02:33
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн Худалдааны яам энэ сарын 23-нд  шинэ статистик нийтэлсэн байна. Тоо баримтаас үзвэл, өнгөрсөн 2022 оны  4 дүгээр улиралд Америкийн эдийн засаг  2.7 хувийн өсөлттэй гарсан нь төсөөлж байснаас 0.2 нэгжээр доогуур байна.

Энэ улиралд иргэдийн хэрэглээний зардал 1.4 хувиар өссөн ч өмнөх өсөлтөөс 0.7 нэгжээр огцом буурсан нь эдийн засгийн өсөлтийг  сааруулах шалтгаан болжээ.  Тоо баримтыг анзаарвал  компаниудын үл хөдлөх салбарын  бус хөрөнгө оруулалт 3.3 хувь буюу 2.6 нэгжээр өсөж,  орон сууц, үл хөдлөхийн хөрөнгө оруулалт 25.9 хувиар буурсан  байна. Тайлант улирлын эдийн засгийн өсөлтөд экспорт 0.46 нэгж, хувийн нөөцийн хөрөнгө оруулалт 1.47 нэгжид хүрчээ.

Жилийн хугацаан Америкийн эдийн засаг 2.1 хувиар өсөж, оны эхний төсөөлөлтэй анх удаагаа тэнцэж ирсэн  байна.