Хятадын цахим худалдаа үндэстэн дамнан тэллээ
2023-02-24 10:24:00
Share
Share this with Close
youtube WeChat

Өнгөрсөн оны эцэст  Хятад улс дотоод гадаад, дөрвөн зүг найман зовхисыг холбосон цахим худалдааны туршилтын 165 бүс  байгуулжээ.  Туршилтын шинэ бүсэд   31 муж, өөртөө засах орон, хотын захиргааг багтаасан 7 бүлэг  орж байгаа нь  хөгжлийн шинэ загвар юм гэж  Хятадын Худалдааны яамны хэвлэлийн төлөөлөгч Шү Жюетин 23-ны өдөр мэдээллээ.

Гаалийн мэдээллээс үзвэл,   Үндэстэн дамнасан цахим худалдааны импорт экспорт 2022 онд  2.11 их наяд юаньд хүрч, 9,8 хувь нэмэгдсэн бол, туршилтын бүсийн хэмжээ 90 гаруй хувийг эзэлж байна. Туршилтын бүсэд үндэстэн дамнасан цахим худалдааны 200 мянга орчим аж ахуйн нэгж  байгаагаас 9300 гаруй  нь дээд технологийн компани байгаа нь сонирхол татаж байна.  Дээрх  бүсүүдэд  аж үйлдвэрийн парк байгуулж, төлбөр тооцоо, ложистик, маркетингийн чиглэлээр мэргэжлийн үйлчилгээ үзүүлдэг бүлгүүд  байгуулж эхлээд  байна.