Европт айлчилсан Ван И Хятадын энх тайванч бодлогыг уламжиллаа
2023-02-24 11:20:23
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны гишүүн, төв хорооны гадаад харилцааны ажлын зөвлөлийн тамгын газрын дарга Ван И энэ сарын 14-22цны өдрүүдэд Франц, Итали, Унгар, Орос зэрэг улсад айлчиллаа. Энэ  нь  ХКН-ын 20 дугаар их хурлаас хойш Хятадын дипломат дээд албан тушаалтан анх удаа Европт айлчилж буй болно. Ван И  Германы Мюнхен хотод болсон дэлхийн аюулгүй байдлын 59 дүгээр хуралд оролцсон юм. Айлчлал ын хөтөлбөр шахуу байж, тэрээр Францын ерөнхийлөгч Эммануэль Макрон, Германы канцлер Олаф Шольц, Бельгийн ерөнхий сайд Александр Де Кроу  болон Европын гадаад харилцаа аюулгүйн бодлогын дээд төлөөлөгч Жосе Борелли, Английн гадаад харилцаа хөгжлийн сайд Жеймс Клайвли, Унгарын гадаад хэргийн сайд Peter Szijárto, Украйны гадаад хэргийн сайд Смерть Кулеба нартай уулзаж, Америкийн төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкентэй албан бус уулзалт хийлээ. Ван И уулзалт  үеэр Хятад улс энх тайван хөгжлийн замаар замнаж, олон талт үзлийг бодитоор хэрэгжүүлж байна. Украиний хямралыг улс төрийн аргаар зохицуулах ёстой.  Хятад улс бүлэглэлийн  сөргөлдөөн үүсгэх, яс хаяж зөрчилдүүлэхийн эсрэг байр суурьтай баримтална гэдгээ цохон тэмдэглэсэн юм. 

Мюнхений аюулгүйн чуулганд хэлсэн үгэндээ, Ван И  "Хүн төрөлхтөн бүлэглэн сөргөлдөж, шуудайд хийсэн үхрийн эвэр шиг байж болохгүй.  Өнгөрсөн нэг жилийн хугацаанд Хятад улс Орос Украины мөргөлдөөнийг эвийн аргаар шийдэхэд бүтээлч үүрэг гүйцэтгэж ирсэн" гэдгээ илэрхийлэв.

Английн « Гардиан»  сонины мэдээлснээр, энэ сарын 18-нд Германы гадаад хэргийн сайд Анналена Баирбек "Хятад улс нэр нөлөөгөө ашиглан энх тайвныг бэхжүүлэхэд гаргаж буй хүчин чармайлтыг сайшааж байна" гэжээ. Украины гадаад хэргийн сайд Смерть Кулеба "Украины тал Хятадын олон улсын байр суурь, нэр нөлөөг чухалчилж, хямралыг улс төрийн аргаар зохицуулахад Хятад улс бүтээлч үүрэг гүйцэтгэхийг хүсч байна" гэжээ.

Хятадын иргэний зориулалттай агаарын бөмбөлөгийг Америкчууд пуужингаар харваж унагасан  талаар  Этнони Блинкентэй албан бусаар уулзахдаа Ван И "Америкийн энэ үйлдэл зэвсгийн хүчийг хэтрүүлж буй хэрэг. Олон улсын дэг журам, иргэний агаарын тээврийн конвенцыг илт зөрчсөн үйлдэл юм. Хятадын тал үүнд хатуу  эсэргүүцэл илэрхийлж байна. Өнгөрсөн оны 5 сараас хойш Америкийн  агаарын бөмбөлөг дэлхийн олон газраар аялж, Хятадын харъяа агаар мандал 10 гаруй удаа зөвшөөрөлгүй дайрч өнгөрсөн байна" гэжээ. Ван И мөн Тайванийн асуудлаар Хятадын байр суурийг тодорхойлж "Тайвань хэзээ ч тусгаар улс байгаагүй. Байх ямар ч боломжгүй. Энэ бол Тайванийн асуудлын бодит байдал юм. Тайванийн хоолойн энх тайвныг хамгаалахын тулд Тайванийг тусгаар тогтнуулах санаа үйлдлийг эрс эсэргүүцнэ. Нэг Хятадын бодлого бол олон улсын хамтын нийгэмлэгийн нийтлэг ойлголт мөн" гэжээ.