Дэд бүтцийн салбарын хөрөнгө оруулалт 3.8 их наяд юаниас давлаа
2023-02-24 10:18:12
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын зам тээврийн салбар дахь хөрөнгө оруулалт өнгөрсөн 2022 онд 3.8 их наяд юаньд хүрч, өмнөх оноос 6 хувь илүү нэмэгдсэн  байна. Энэ тухай  Хятадын Зам тээврийн яамны дэд сайд Шюй Чэнгуан 23-ны өдөр Төрийн зөвлөлийн хэвлэлийн бага хурал дээр мэдэгджээ. 

Үүнээс, төмөр замд 710.9 тэрбумын хөрөнгө оруулалт хийсэн нь өмнөх  2021 онтой ижил түвшинд байна. Авто замынх 2.9 их наяд юаньд хүрч, өмнөх оноос 9.7 хувь нэмэгджээ. Усан тээврийн хөрөнгө оруулалт 167.9 тэрбум юаньд хүрч, 2021 оноос 10,9 хувь өссөн. Иргэний агаарын тээврийн салбарт 120 тэрбум юанийн хөрөнгө оруулсан нь өмнөх  оныхтой тэнцэж байна.  Өнгөрсөн 2022 онд  шинээр ашиглалтад орсон төмөр замын урт  5000 км.т хүрснээс  2000 км зам нь  өндөр хурдны төмөр зам байгаа юм.  Хурдны 8000 километр авто зам нэмэгдэж, үүнд 70 мянган километр авто замыг шинээр тавьж, нисэх онгоцны 6 буудал ашиглалтад оржээ.