Лэй Фэн гэж хэн бэ?
2023-02-24 17:02:25
Share
Share this with Close
youtube WeChat

Нэгэн жарны өмнө БНХАУ-ын удирдагч асан Мао Зэдүн, Лэй Фэн гэдэг хүний дурсгалыг хүндэтгэж бичээс гаргаж байжээ. Энэ дурсгалт бичгийн 60 жилийн ой өнөөдөр /2 сарын 24/ тохиож байна. Улирч өнгөрсөн энэ 60 жилийн турш Лэй Фэнгийн зориг санаа, Лэй Фэнгээс суралцах үйл явц Хятад даяар тасраагүй бөгөөд хүн бүр биширч хүндэлж, суралцаж ирсэн байна.  

Үй олныг араасаа дагуулсан Лэй Фэн гэж хэн байв? Энэ хүн 1940 онд төрсөн Хятадын Ардын Чөлөөлөх Армийн залуухан байлдагч байжээ. Түүний амьдралын зарчим бол нэг үзүүрт сэтгэлээр, өөрт буй бүхнээ ард түмэндээ зориулж, үргэлж бусдад туслаж, оногдсон ажлаа хянуур хийж, нийгмийн сайн сайхны төлөө зориулсан итгэл үнэмшилтэй эр байсан аж. Лэй Фэн 22 настайдаа 1962 оны зун албан үүргээ гүйцэтгэж яваад нас барсан юм. Түүний намтар, ялангуяа түүний нас эцэслэсний дараа олдсон тэмдэглэл нь Хятад даяар “сайн хүний сайн үйл"-ийн жишээ болж ард иргэд түүний “сайн дураар бусдад туслах, сайн сайхны төлөө бүхнээ зориулах" халуун сэтгэлийг ахин амьдруулж, тэр цагаас хойш "Лэй Фэн” сайн дурын үйлчилгээ Хятад даяар олон жил ажиллаж ирсэн түүхтэй. Цаг улирч, бүх зүйл өөрчлөгдсөн ч Лэй Фэнгийн хүмүүнлэг үзэл санаа ямагт амьд гэдгийг амьдрал байнга сануулаастай. Тийм ч учир Хятад улсын дарга Ши Жиньпин саяхан үндэсний хэмжээнд Лэй Фэнгээс суралцаж, түүний үзэл санааг үргэлжлүүлэхийг уриалсан юм.