Дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, итгэлийг нэмэгдүүлэхийг Моди уриаллаа
2023-02-25 16:24:55
Share
Share this with Close
youtube WeChat

Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Моди 24-ний өдөр Хорийн бүлгийн Сангийн сайд, Төв банкны ерөнхийлөгч нарын уулзалтад видео хэлбэрээр үг хэлж, дэлхийн гол гол эдийн засгийн цогцууд бодит арга хэмжээ авч, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал, итгэлийг нэмэгдүүлж, өсөлтийг сэргээхийг уриалжээ.

Нарендра Моди хэлэхдээ, цар тахлын дэлхийн эдийн засагт үзүүлж байгаа нөлөө, геополитикийн хурцадмал байдал нэмэгдэж байгаа, дэлхийн хангамжийн гинжин хэлхээ тасарч, инфляц, үр тариа, эрчим хүчний аюулгүй байдал, өрийн түвшин нэмэгдэж байгаа тэрчлэн олон улсын банк санхүүгийн байгууллагын итгэмж буурч байгаа зэрэг сорилтуудад дэлхий ертөнц тулгарч байна. Дэлхийн гол гол эдийн засгийн цогцууд уужуу багтаамжтай төсөл боловсруулж олон нийтийн дэлхийн эдийн засагт итгэлтэй байхыг нэмэгдүүлэх хэрэгтэй гэжээ.