Орос Украин дипломат зам сувгаар мөргөлдөөнөө зохицуулахыг уриаллаа
2023-02-25 16:00:39
Share
Share this with Close
youtube WeChat

Тухайн орон нутгийн цагаар 24-нд НҮБ-ын Аюулгүйн зөвлөл Украины асуудлаар тусгай хурал хуралдуулж, НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерреш үг хэлж, Орос Украин хоёр талаараа дипломат зам сувгаар мөргөлдөөнөө зохицуулж, энх тайвныг биелүүлэхэд боломж олгохыг уриалсан байна. 

НҮБ-ын дүрмийг баримталсан үндсэн дээр энх тайвныг биелүүлэхийн төлөө хүчин чармайлт гаргахыг Антонио Гутерреш мөргөлдөгч талуудад уриалж, эгэл иргэдийг хамгаалан, их хэмжээнд нөлөөлөх тэсрэх бодис хэрэглэхгүй байж, аюулгүй, саадгүй хүмүүнлэгийн тусламжийн коридор байгуулахыг уриалсан байна.

Антонио Гутерреш хэлэхдээ, байдал шат өгсөхөөс сэргийлэхийн тулд ач холбогдолтой хүчин чармайлт бүхнийг урамшуулж, энх тайвныг биелүүлэхэд боломж болгох хэрэгтэй гэжээ.

Мөн өдрийн хурал дээр ОХУ-аас НҮБ-д суугаа суурин төлөөлөгч Василий Небенза АНУ-аар удирдуулсан барууны орнууд Орос Украины мөргөлдөөнийг ашиглан хувийн ашиг сонирхол хөөцөлдөж байгааг шүүмжилсэн байна.