Цөмийн дайн хийж болохгүй
2023-02-25 16:15:00
Share
Share this with Close
youtube WeChat

Орон нутгийн цагаар 24-ний өдөр Хятадаас НҮБ-д суугаа суурин төлөөлөгчийн газрын хэргийг түр хамаарагч Дай Бин НҮБ-ын ил шүүмжлэл дээр хэлсэн үгэндээ, Украины хямрал үүсээд нэг жилийн нүүр үзэж байгаа бөгөөд нөхцөл байдал хүмүүсийн сэтгэлийг түгшээж байна. Хятад улс “Украины хямралыг улс төрийн аргаар зохицуулах Хятадын байр суурь” хэмээх баримт бичгийг нийтэлж, Хятад улс ямагт зөв буруу үнэн байдалд тулгуурлан, бодитой, шударга ёсыг баримталдгаа тодорхойлсон бөгөөд нөхцөл байдлыг намжаан, хямралыг зохицуулахад хариуцлагатай, бүтээлч үүрэг гүйцэтгэхэд бэлэн байна гэжээ.

Хятадын тал мэдэгдэхдээ, олон улсын зөрчил маргааныг шийдвэрлэхдээ НҮБ-ын дүрмийн зорилго, зарчмыг багтаасан нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн олон улсын хуулийг мөрдөх ёстой гэжээ.

Ямар ч нөхцөлд цөмийн аюулгүй байдлын улаан шугамыг сайтар баримтлах ёстойг Хятадын тал онцолж, цөмийн зэвсэг хэрэглэж болохгүй, цөмийн дайн хийж болохгүй. Украины хямрал мөргөлдөөнийг шат өгсүүлэх эрсдэлтэй тул том гүрнүүд онцгой чухал үүрэг хариуцлага хүлээж, бүх хүчээ дайчлан цөмийн хямрал үүсэхээс урьдчилан сэргийлэх ёстой гэжээ.