БХАТИХ-ын 2977 төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөв
2023-02-25 16:09:05
Share
Share this with Close
youtube WeChat

24-ний өдөр XIII сонгуулийн БХАТИХ-ын Байнгын хорооны гучин есдүгээр хурлаар XIV сонгуулийн БХАТИХ-ын төлөөлөгчдийн эрхийн тухай тайланг баталж, 2977 төлөөлөгчдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн байна. Улмаар Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын Байнгын хороо мэдэгдэл гаргаж, XIV сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчдийн нэрсийн жагсаалтыг зарлав.

Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгч нь ард түмний эрх ашиг, хүсэл зоригийг төлөөлж, төрийн эрх мэдлийг хуулийн дагуу хэрэгжүүлж байдаг. Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчийг сонгох ажлыг сайтар хийх нь нам төрийн улс төрийн амьдралын томоохон үйл явдал юм.

Бүх Улсын Ардын Төлөөлөгчдийн Их Хурал, Орон нутгийн Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын төлөөлөгчид өргөн төлөөлөх чанартай байх ёстой бөгөөд анхан шатны зохих тооны төлөөлөл, ялангуяа ажилчин тариачид, сэхээтнүүдийн төлөөлөл байх ёстой гэж Хятадын сонгуулийн хуульд тодорхой заасан байдаг. Мөн эмэгтэй төлөөлөгчдийн тоог нэмэгдүүлж, эмэгтэй төлөөлөгчдийн эзлэх хувь хэмжээг аажмаар нэмэгдүүлэх тухай Хятадын сонгуулийн хуульд заажээ.