АНУ хог хаягдлыг шилжүүлэх тохиромжтой газар хайж байна
2023-02-26 16:08:40
Share
Share this with Close
youtube WeChat

25-ны өдөр АНУ-ын хэвлэлийнхний мэдээлснээр, АНУ-ын Байгаль орчныг хамгаалах газраас төмөр замын тээврийн Өмнөд Норфолк төмөр замын компанид хандан тушаал гаргаж, галт тэрэг замаас гарсан ослоос үүдэлтэй хог хаягдлыг Охайо муж улсын Зүүн Палестинаас тээвэрлэхээ зогсоохыг шаардсан байна.

АНУ-ын Байгаль орчныг хамгаалах газар 25-ны өдөр мэдэгдэхдээ, 24-ний өдрийг хүртэл Өмнөд Норфолк компани галт тэрэг замаас гарсан ослоос үүссэн хог хаягдлыг зайлуулах ажлыг хариуцсаар ирсэн боловч хог хаягдлыг шийдвэрлэх цаашдын төлөвлөгөөг БОХГ хянан шалгаж, зөвшөөрөл олгох шаардлагатай байна. Хог хаягдлыг хүлээн авагч зарим нутгийн оршин суугчид сэтгэл түгшиж буй мэдээллийг БОХГ авсан тул хог хаягдлыг үргэлжлүүлэн зайлуулахад тохиромжтой газар хайж байна гэжээ.