ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв хорооны 2-р бүгд хурал эхлэв
2023-02-26 18:27:22
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын 20 дахь сонгуулийн Төв хорооны 2-р бүгд хурал 26-ны үдээс хойш Бээжинд эхэллээ. Төв хорооны улс төрийн товчоог төлөөлөн Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга Ши Жиньпин бүгд хуралд ажлын тайлан хийжээ. 

Бүгд хурлаар нам, төрийн байгууллагыг шинэчлэх төлөвлөгөөний төсөл, Төв хорооны Улс төрийн товчооноос 14 дэх сонгуулийн Бүх Хятадын Ардын Төлөөлөгчдийн Их Хурлын анхдугаар чуулганд санал болгох гэж буй төрийн байгууллагын удирдагчдын нэрсийн жагсаалт,  УТЗЗ-ийн 14 дэх сонгуулийн БХХ-ны анхдугаар чуулганд санал болгох гэж буй УТЗЗ-ийн БХХ-ны удирдагчдын нэрсийн жагсаалтыг хянан хэлэлцэх болно.