Украины асуудалд Хятад улс эерэг хичээл зүтгэл гаргасаар ирэв
2023-02-27 18:49:24
Share
Share this with Close
youtube WeChat

Америкийн тал Хятад улсыг ОХУ-д зэр зэвсгээр туслах гэж  байна гэсэн хуурамч мэдээлэл тасралтгүй тарааж буй тул  Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин энэ сарын 27-нд болсон ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, “Украины асуудалд, Хятад улс ятган эвлэрүүлэх, хэлэлцээ хийхийг шаардах, улс төрийн арга замаар хямралыг шийдвэрлэхийн тулд эерэг хичээл зүтгэл гаргасаар ирсэн. Хятад ОХУ хоорондын харилцааны талаар зааж зааварлах  эрх Америкт байхгүй, Америкийн дарамт шахалтыг бид хэрхэвч хүлээн  зөвшөөрөхгүй.  Украины дайнд Америк  хамгийн их зэвсэг өгч байгаа төдийгүй Хятад АНУ хоорондын хамтарсан гурван албан мэдэгдлийн тогтоолыг зөрчиж, Хятадын Тайваний бүс нутагт  сүүлийн үеийн шинэ  зэвсэг тасралтгүй нийлүүлсээр байна. Америкийн тал  ямар зорилготой вэ? Эл үйлдлүүдээ  дэлхий нийтэд тайлбарлах ёстой” гэсэн байна.


\Уртнасан\