Украины хэд хэдэн объектод Орос цохилт өгчээ
2023-02-27 09:43:58
Share
Share this with Close
youtube WeChat

Оросын арми өнгөрсөн 24 цагт Донецк, Купянск, Херсон болон бусад чиглэлд Украины цэргүүд их буу, зэвсгийн агуулах, холбооны цэг, зэр зэвсэг, зэвсэг техникийг засварлах баазууд болон бусад чиглэлд довтолсон байна. Мөн Николаев, Угледар бүс дэх Украины армид иж бүрэн галын цохилт өгч, Украины Ми-8 нисдэг тэрэг болон олон тооны нисгэгчгүй онгоцыг устгасан гэж Оросын Батлан хамгаалах яам 26-ны өдөр мэдээлжээ.

Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мөн өдөр "Оросын арми Купянск, Редман, Бахмут зэрэг чиглэлд давшилтаа төвлөрүүлж, сүүлийн 24 цагийн дотор Украины арми 7 чиглэлд Оросын 71 довтолгоог няцаасан. Оросын цэргийн хүч болон цэргийн техник төвлөрсөн газарт 12 удаа цохилт өгч, нисгэгчгүй олон онгоцыг  устгасан . Мөн  Украины пуужингийн  болон их бууны ангиуд Оросын командын цэг, радарын станц болон өөр хоёр чухал бай руу довтоллоо" гэж   мэдэгдсэн байна.