Зүүн бүсийн байлдааны тойргийн хэвлэлийн төлөөлөгч байр сууриа илэрхийлэв
2023-02-27 18:41:57
Share
Share this with Close
youtube WeChat

Өнөөдөр (хоёрдугаар сарын 27-нд) шумбагч онгоц тандах зорилготой АНУ-ын P-8A  загварын эргүүлийн  нисэх онгоц Тайваний хоолойгоор нисч  өнгөрсний зэрэгцээ,  үүнийгээ илээр хөөрөгдөн сурталчилж байна гэж Хятадын Зүүн бүсийн байлдааны тойргийн хэвлэлийн төлөөлөгч, хуурайн хүчний ахлах хурандаа Шы И мэдэгдэв. “Хятадын АЧА-ийн Зүүн бүсийн цэргийн тойргийн хүчин АНУ-ын нисэх онгоц уг хоолойгоор нисэн өнгөрсөн бүх үйл явцыг мөрдөн сэрэмжилж, хяналтдаа байлгасан. АНУ-ын  энэ үйлдэл бүс нутгийн нөхцөл байдлыг зориуд бусниулж, Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдлыг хохироосон тул бид эрс эсэргүүцэж байна. Байлдааны тойргийн цэргийн анги цаг ямагт өндөржүүлсэн бэлэн байдалд байж, үндэсний бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлаа гуйвшгүй хамгаална" гэж Шы И хэллээ.


\Уртнасан\