Иордан голын баруун эрэгт халдлага гарчээ
2023-02-27 15:36:25
Share
Share this with Close
youtube WeChat

Өчигдөр/2-р сарын 26/ Иордан голын баруун эрэгт гал нээсний улмаас Израилийн хоёр иргэн амиа алдлаа хэмээн тус улсын онцгой байдлын байгууллага мөн өдөр  мэдэгджээ. 

Израилийн батлан хамгаалах хүчин "Иордан голын баруун эргийн Наблус хотын өмнөд хэсэгт орших Хувара суурины шалган нэвтрүүлэх цэгийн ойролцоо халдлага болсон. Палестины нэг иргэн Израилийн дугаартай машин руу гал нээж, үүний улмаас машин дотор байсан хоёр хүн шархадсан. Израилийн арми хэрэг гарсан газрыг хааж, халдлага үйлдсэн этгээдийг хайж  байна" гэв.  

 Хориод насны  хоёр хүн халдлагад өртсөн бөгөөд шархны хүндрэлээ даалгүй  нас барсан гэж Израилийн “Давидын улаан бамбай” онцгой байдлын байгууллагаас мэдээлсэн байна. 

Ерөнхий сайд Беньямин Нетаньяху мөн өдөр цахим хуудсандаа: "Хуулийн дагуу бүхий л шаардлагатай арга хэмжээ авч,  Израилийн аюулгүй байдлыг хангах болно" гэлээ. Мөн  Батлан хамгаалахын сайд Ёав Галант  холбогдох хүмүүстэй нөхцөл байдлын үнэлгээний хурал хийж, аюулгүй байдлаа  батлан хамгаалах зорилгоор Иордан голын баруун эрэгт  байршуулах цэргийн тоог нэмэх  болсноо зарлалаа.