Хөдөө тосгоны амьдрах орчин хариуцсан тусгай хороо байгуулагдав
2023-02-27 17:04:30
Share
Share this with Close
youtube WeChat

Хөдөө тосгоны амьдрах орчин хариуцсан тусгай хороо Тяньжиний их сургуульд байгуулагдлаа  гэж Хятадын хөдөө тосгон хөгжүүлэх үндэсний товчооноос мэдээллээ.  Уг хороог Хятадын Хөдөө аж ахуй, Хөдөө тосгоны яам, Хөдөө тосгоныг хөгжүүлэх үндэсний газар, Хөдөө орон нутгаа хөгжүүлэх их дээд сургуулиудын холбооноос санаачилсан байна. Тусгай хороо нь орон нутгийн захиргаа, эрх бүхий байгууллага, их дээд сургууль, судалгааны байгууллага, төлөвлөх болон зураг төсөл гаргах нэгжүүд хоорондын уялдааг сайжруулах зорилготой.  Ингэснээр хөдөө орон нутгийн оршин суух орчинтой холбоотой ажлыг гүйцэтгэх болно.  Энэ хүрээнд бодлогын судалгаа хийж, барилгын салбарын стандарт, аргачлалын систем боловсруулж, технологийн интеграцийн жишиг, хамтын ажиллагааны платформ байгуулахад бодлогын дэмжлэг үзүүлнэ. Тусгай түр хорооны эцсийн зорилго бол амьдрахад таатай, бизнес эрхлэх орчин сайтай, үзэсгэлэнт тосгоныг бүтээн байгуулах явдал юм.

Н.Пүрэвжав