Хятад Беларусийн харилцааг ахиулна
2023-02-27 17:09:55
Share
Share this with Close
youtube WeChat

Хятад улсад хийх  Беларусийн Ерөнхийлөгчийн албан ёсны айлчлал маргааш эхэлнэ. Өнөөдөр /2 сарын 27/ уг айлчлалтай холбоотой хэвлэлийн  хурал болж, "Хятад Беларусийн харилцааны талаар Хятад улс ямар байр суурьтай байна вэ? Уг айлчлалд манай улс ямар хүлээлттэй байгаа вэ? гэсэн сэтгүүлчийн асуултад  Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нинь хариулт өглөө.  Мао Нин хэлэхдээ "Хятад, Беларусь  бүх талын стратегийн түнш улсууд. Дипломат харилцаа тогтоосон 31 жилийн турш хоёр орон  харилцан итгэлцлээ бэхжүүлж, олон салбарт хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлж, олон улсын болон бүс нутгийн үйл хэрэгт нягт хамтран ажиллаж ирсэн. Өнгөрсөн оны есдүгээр сард Хятад улсын дарга Ши Жиньпин ШХАБ-ын зохион байгуулсан Самаркандын дээд хэмжээний уулзалтын үеэр Беларусийн ерөнхийлөгч А.Лукашенкотай уулзалт хийж, хоёр орны харилцааны хөгжлийн хэтийн төлөвийг хамтдаа зурагласан юм. Хоёр орны хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Хятад улс бэлэн, үүнд Беларусийн ерөнхийлөгчийн айлчлал бодит алхам болж байна" гэжээ.