Хятадын дотоодын нийт бүтээгдэхүүн 121 их наяд юань болжээ
2023-02-28 15:17:18
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын Үндэсний статистикийн газар өнөөдөр  /2-р сарын 28/  "БНХАУ-ын 2022 оны үндэсний эдийн засаг болон нийгмийн хөгжлийн статистик мэдээ" нийтэллээ.

Урьдчилсан тооцоогоор, Хятад улсын жилийн дотоодын нийт бүтээгдэхүүн  121 их наяд 20 тэрбум 700 сая юань болж, өмнөх оноос 3 хувиар өссөн байна. Үүнд, үндсэн аж үйлдвэрийн нэмүү өртөг 8 их наяд 834 тэрбум 500 сая юань болж, өмнөх оноос 4.1 хувиар өсөв. Хоёрдогч аж үйлдвэрийн нэмүү өртөг 48 их наяд 316 тэрбум 400 сая юань болж, 3.8 хувиар нэмэгдэв. Гуравдагч аж үйлдвэрийн нэмүү өртөг 63 тэрбум 869 сая 8  мянган юань болж, 2.3 хувиар өсчээ.  Нэг хүнд оногдох ДНБ-ний жилийн дундаж хэмжээ 85698 юань болсон нь өмнөх оноос 3 хувиар өссөн байна. Үндэсний нийт орлого 119 их наяд 721.5 тэрбум юань болж, өмнөх оноос 2.8 хувиар өслөө. Үйлдвэрлэлд оролцож буй хүн нэг бүрийн  хөдөлмөрийн бүтээмж 152977 юань хүрсэн нь, өмнөх оноос 4.2 хувиар өссөн байна.

Оны эцсийн байдлаар, Хятад улсын хүн ам 1 тэрбум 411 сая 75 мянга болж, өмнөх оноос 850 мянгаар буурсан бол хүн амын  920 сая 71 мянга нь хотод байнга оршин сууж байна. Жилд 9.56 сая хүүхэд мэндэлж, төрөлт 6.77, жилд 10.41 сая хүн нас барж, энэ үзүүлэлт 7.3 байна. Хүн амын өсөлт  -0.6 хувь буюу буурсан байна.