Ковид-ийн гарал үүслийг хайх асуудлаар байр сууриа илэрхийлэв
2023-02-28 18:22:15
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ны хэвлэлийн төлөөлөгч Мао Нин 28-ны өдөр ээлжит хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, АНУ гарал үүслийг хайх асуудлыг улстөржүүлэх аргаар Хятадын нэр хүндийг гутааж чадахгүй, харин өөрийнхөө итгэл найдвараа бууруулна гэжээ.

Эх сурвалжид мэдээлснээр, АНУ-аас Хятадад суугаа Элчин сайд Николас Бернс саяхан Хятад улс Ковид-19-ийн гарал үүслийг хайх талаар илүү ил тод байх ёстой гэсэн байна. Үүнтэй холбогдуулан Мао Нин хэлэхдээ, Хятад улс гарал үүслийг хайх асуудлаар нээлттэй, ил тод байсаар бөгөөд олон улсын хамтын нийгэмлэгтэй тоо баримтуудыг цаг тухайд нь хуваалцсаар ирлээ гэжээ.
Тэрээр хэлэхдээ, Форт Детрик болон дэлхийн өнцөг булан бүрт байгаа АНУ-ын цэргийн биологийн баазуудын талаарх олон улсын хамтын нийгэмлэгийн асуулт, санаа зовнилд АНУ хариу өгөх ёстой. Ноён Николас Бернс Хятадад суугаа АНУ-ын Элчин сайдын хувьд тухайн хоёр орны харилцааг сайжруулан, хоёр ард түмний ойлголцлыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг илүү хийх ёстой гэжээ.