ХКН-ын Төв хороо ардчлалаар зөвлөлдөх хурал хуралдуулав
2023-02-28 20:54:12
Share
Share this with Close
youtube WeChat

ХКН-ын Төв хороо хоёрдугаар сарын 28-нд Бээжинд ардчлалаар зөвлөлдөх хурал хуралдуулж, нам, төрийн байгууллагуудын шинэчлэлтийн тухай төсөл, ХКН-ын Төв хорооноос 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганд дэвшүүлэн хэлэлцүүлэх гэж буй төрийн байгууллагуудын удирдагчийн нэрсийн жагсаалт хийгээд 14 дэх удаагийн УТЗЗ-ийн 1-р чуулганд хандан дэвшүүлэх гэж буй УТЗЗ-ийн БХХ-ны удирдах хүмүүсийн нэрсийн жагсаалтын талаар ардчилсан нам бүлгийн төв хороо, Бүх Хятадын үйлдвэр худалдааны нэгдсэн холбоо, намын харъяалалгүй хүмүүсийн төлөөлөл нарт тайлагнаж, тэдний санал санаачилгыг нь сонсов. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпин хурлыг даргалан, чухал илтгэл тавив.

Ши Жиньпин илтгэлдээ: ХКН-ын 20-р хурлаар нам, төрийн байгууллагуудын шинэчлэлтийг гүнзгийрүүлэхэд чухал төлөвлөлт гаргаж, банк санхүүгийн тогтолцооны өөрчлөлтийг гүнзгийрүүлэх, намын төв хорооноос шинжлэх ухаан технологийн ажил дахь нэгдмэл удирдлагын тогтолцоог боловсронгуй болгох, засгийн газрын үүрэг хариуцлагын систем хийгээд зохион байгуулалтын бүтцийг сайжруулах, төв хорооны бодлогыг хэлэлцэн зохицуулах байгууллагыг боловсронгуй болгох, байгууллагын орон тоо, нөөцийн хуваарилалтыг сайжруулах, намын бүтээн байгуулалтаар анхан шатны засаглалыг удирдан дагуулахыг урагш ахиулах, холимог өмчийн компани нэгж, төрийн өмчийн бус компани нэгжийн намын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх, салбаруудын нийгэмлэг, эрдэм шинжилгээний нийгэмлэг, худалдааны нийгэмлэгийн намын бүтээн байгуулалтын ажлын хяналт удирдлагын тогтолцоог цэгцлэх зэрэг талаар тодорхой шаардлагуудыг дурдсан юм. ХКН-ын 20-р хурлын байршуулалтыг хэрэгжүүлэхийн тулд ХКН-ын Төв хороо гүнзгий судлан нотолгоо гаргаж, өргөн хүрээнд санал санаачилгыг авсны үндэс суурь дээр “Нам, төрийн байгууллагуудын шинэчлэлтийн тухай төсөл”-ийг бүрдүүлсэн юм. ХКН-ын 20 дахь сонгуулийн төв хорооны 2-р бүгд хурлаар хянан баталсны дараа, төрийн байгууллагуудын шинэчлэлтийн зарим агуулгыг хууль тогтоолын процессын дагуу 14 дэх сонгуулийн БХАТИХ-ын 1-р чуулганд өргөн дэвшүүлж хянан хэлэлцүүлэх болно гэв.



\Уртнасан\