Түмэн наст хадыг түмэн үедээ үлдээнэ
2023-02-28 16:14:21
Share
Share this with Close
youtube WeChat

Фүжянь муж  Саньмин гэдэг газарт байдаг Түмэн наст хад бол   185 мянган жилийн өмнө хүн амьдарч байсан газар юм.  Одоогоос 40 мянган жилийн өмнөх Хятадын хамгийн эртний“Орон сууцны засвар”энд харагдаж байна. Саньминд 20 гаруй жилийн өмнө  гангийн үйлдвэрийн хүдэр олборлох болж, Ваньшөү-Янь буюу Түмэн наст хад  сүйдэхэд  тулж байлаа. Дэлбэлэх үү? Хамгаалах уу? гэсэн сонголт тухайн үеийн Фүжянь мужийн удирдлага Ши Жиньпиний өмнө тулгарсан байдаг.  Тэрбээр үүрэг өгч Түмэн наст хадыг  хамгаалалтад авчээ. 

Ши Жиньпин Гангийн энэ үйлдвэрт ч анхаарлаа хандуулж ирсэн бөгөөд дунд урт хугацааны хөгжлийн төлөвлөлт, шинжлэх ухаан технологийн инновац, эрчим хүчний алдагдлыг бууруулах тогтвортой хөгжлийн замыг санал болгосон байдаг.

Түмэн наст хад болоод Саньмины үйлдвэрийн зохицол бол  Ши Жиньпиний  хэлдэг“Түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалахын зэрэгцээ хөгжүүлэн цэцэглүүлэхийг хослуулах” үзэл баримтлалын  хамгийн сайн жишээ болсон юм. 
Ши Жиньпин "Өвөг дээдсээс өвлүүлсэн  түүхэн дурсгалтыг хамгаалахыг улс төрийн амжилтад нь тооцох хэрэгтэй" гэж нам төрийн ажилтнуудад  чухалчилсан  байдаг.