"Их-20" бүлгийн хуралд Чинь Ган сайд оролцоно
2023-02-28 16:43:44
Share
Share this with Close
youtube WeChat

Хятадын ГХЯ-ын хэвлэлийн төлөөлөгч Мао Нин өнөөдөр  /2 сарын 28/  ГХЯ-ны ээлжит хэвлэлийн бага хурал хийлгэлээ.  "Их-20" бүлгийн гадаад хэргийн сайд нарын хуралд  Хятадын ГХЯ-ны сайд Чинь Ган оролцох юм. Энэ талаар тодруулсан сэтгүүлчийн асуултад  Мао Нин хариулав. Тэрбээр "Олон улсын нөхцөл байдал тогтворгүй, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаашралтай байгаа бөгөөд НҮБ-ын 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөрийг биелүүлэхэд сорилт тулгарч байна. Их-20 бүлэг олон улсын эдийн засгийн хамтын ажиллагааны гол форумын хувьд дэлхий нийтийн өмнө тулгамдсан сорилтыг давахад үүрэг хүлээж,  эдийн засгийн сэргэлтийг  дэмжиж, идэвхтэй үүрэг гүйцэтгэх ёстой. Уг хурлаар дамжуулан олон талт үзлийг хэрэгжүүлж, хүнс, эрчим хүчний аюулгүй байдлыг хамгаалах, мөн хөгжлийн хамтын ажиллагааг гүнзгийрүүлэхэд Хятад улс  талуудтай хамтран ажиллахад бэлэн байна" гэжээ.