Орос,Украин харилцан цохилт өгөв
2023-02-28 11:15:25
Share
Share this with Close
youtube WeChat

ОХУ-ын Батлан хамгаалах яам өчигдөр /2-р сарын 27-нд/ мэдээлэхдээ "Оросын арми Купянск, Редман, Донецк, Запорожье болон Херсон зэрэг олон чиглэлд Украины цэргийн албан хаагч, танк, хуягт машин, цэргийн машин зэрэг объект руу довтолсон байна. АНУ-д үйлдвэрлэсэн 4 ширхэг "Хиппокамп" пуужин болон Украины нисгэгчгүй 5 онгоцыг Оросын агаарын довтолгооноос хамгаалах хүчин устгасан" гэжээ.

Украины мэдээллийн агентлаг мөн өдөр, "Сүүлийн 24 цагийн дотор Украины арми Оросын олон чиглэлээс ирсэн 81 довтолгоог няцаасан. Оросын цэргүүд, цэргийн техникүүд төвлөрсөн газарт Агаарын цэргийн хүчин дөрвөн удаа цохилт өгч, Оросын Су-25 байлдааны онгоцыг сөнөөлөө. Украины пуужин, артиллерийн ангиуд Оросын зэвсгийн агуулах болон холбоо таслах станцууд зэрэг объектод цохилт өгсөн гэж Украины Зэвсэгт хүчний жанжин штаб мэдэгдсэн" гэж мэдээллээ.