Япон нэр хүндээ шалан дээр унагаж байна
2023-02-28 13:39:30
Share
Share this with Close
youtube WeChat

Фукушимад цөмийн осол гарснаас хойш 12 жил  өнгөрчээ. Саяхан  Японы Фужи мэдээллийн сайт  гаргасан нийтлэлдээ “Алдсан  12 жил ард олны итгэлийг эргүүлэн олоход хангалттай  юу?" гэсэн асуулт тавьжээ.  Энэ  жилүүдэд Японы засгийн газар ард олны итгэлийг дахин олж чадаагүй, харин итгэлээ улам бүр алдсаар байна гэсэн ийм жишээ гарсаар байгаа юм.

Цөмийн бохирдолтой усыг далай руу зайлуулах төлөвлөгөөний талаар энэ сарын 25-нд Японы эдийн засаг, аж үйлдвэрлэлийн сайд Ясутоши Нишимура Фукушима мужийн Иваки хотод тайлагнах хурал хийжээ. Тухайн нутгийн иргэд өмнөхийн  адил хатуу эсэргүүцэж, оршин суугчдын зөвшөөрлийг аваагүй байж  Японы засгийн газар бохир усыг далай руу  цутгахаар зэхсээр буй нь итгэл үнэмшлээсээ няцсан үйлдэл гэж үзэж байна.

“Ард олон уг төлөвлөгөөг зөвшөөрсөн эсэхийг яаж батлах вэ” гэсэн асуултад  Ясутоши Нишимура, “Тодорхой хэмжүүр байхгүй” гэж хариулсан нь ихээхэн дуулиан дэгдээжээ. Одоогоос хоёр жилийн өмнө,  4 дүгээр  сард Японы засгийн газар 2023 оны хавраас Фукушимагийн цөмийн бохирдолтой усыг далай руу зайлуулахаар төлөвлөж байгаагаа мэдэгдсэн нь дотооддоо маш их  эсэргүүцэлтэй тулгарсан юм. ОУАЭХА-ийн техникийн ажлын хэсгийнхэн шалгалт үнэлгээ хийж байх үед, Японы тал  2022 оны 7 сард уг төлөвлөгөөг албан ёсоор батласан. Уг техникийн ажлын хэсгийнхэн Японд очиж шалгалт хийхээс өмнө  энэ оны нэгдүгээр сард Япон мэдэгдэл гаргаж, “энэ оны хавар, зун” бохир усыг далай руу цутгана гэсэн юм. Үүний дараа  Японы тал цөмийн бохирдолтой усыг хадгалах том сувгийг бетоноор бэхлэх зэрэг дэд бүтцийн барилга байгуулалтаа түргэтгэн, төлөвлөгөөгөө бодит болгохыг зорьсон. Эдгээр нь олон улсын байгууллагын нэр хүнд, эрх мэдлийг хохироосон төдийгүй Японы ард түмэн болон олон улсын хамтын нийгэмлэгт туйлын хариуцлагагүй хандсан явдал болж байна.

“Цөмийн бохирдолтой усыг хэрэв Японы зүүн хэсгийн Фукушимагийн тэнгисийн бүсэд нийлүүлбэл бохир усан дахь цацраг идэвх элемэнт тритиум нь Японы далайн хүчтэй дулаан урсгалыг даган зүүн тийш тарж, 10 жилийн дараа бүх Хойд Номхон далайд тархана” гэж БНСУ-ын Далай тэнгисийн шинжлэх ухаан технологийн хүрээлэн, Атомын эрчим хүчний судалгааны газрын сүүлд нийтэлсэн судалгаанд дурджээ.

Саяхан хуралдсан Номхон далайн арлын орнуудын форумын удирдагчдын албан бус тусгай хуралдаан дээр улс орнуудын удирдагчид цөмийн бохир усаа далай руу зайлуулах Япон улсын төлөвлөгөөг хатуу эсэргүүцэж байгаагаа илэрхийлж, Японы уг төлөвлөгөөг  зөвхөн Японы хувийн хэрэг  биш, харин Өмнөд Номхон далайн арлын орнуудыг багтаасан дэлхий нийтэд нөлөөлөх том асуудал гэж үзжээ. Үүнээс гадна, энэ сарын 14-нд болсон НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн хуралдаан дээр Хятад, Орос зэрэг орнууд энэ  асуудалд анхаарал тавьж буйгаа илэрхийлж, “эл үйлдэл нь далайн орчин, эко систем хийгээд улс орнуудын ард олны амь нас эрүүл мэндийг хохироох болно, гэтэл Япон энэ шийдвэрээ гаргахдаа хөрш орнуудтайгаа зөвшилцөөгүй” гэж онцолжээ.

Далай тэнгис бол дэлхийн улс орнуудын түшиж оршин амьдрах, хөгжих суурь. Япон улс “Далайн эрх зүйн тухай НҮБ-ын конвенц”-д нэгдсэн орны хувьд далайн орчныг хамгаалах үүрэг хүлээдэг. Гэтэл 2013 оноос хойш Японы засгийн газар бохирдолтой усыг шийдвэрлэх таван зүйлийн арга төсөл дурдаж, эцэстээ далай руу зайлуулах зардалд  хэмнэлтэй энэ аргыг  сонгосон. Далай руу цутгах  нь олон улсын хуулийг зөрчих эсэх, далайн экологи, хүн төрөлхтөний эрүүл мэндийг хохироох эсэхийг тэд үнэндээ бодолцохгүй байна.  Амиа хичээсэн хувилбар гэдгийг энэ үйлдэл нь харуулж байна. Япон хэрэв далай руу зайлуулахаар гөжүүдэлсээр  байвал олон улсын хамтын нийгэмлэг хамтын арга хэмжээ авч, хууль эрх зүйн замаар  эрх ашигаа хамгаалах нь зүйтэй.

\Уртнасан\